Азийн физикийн олимпиадаас Монголын баг нэг хүрэл медаль хүртжээ

Азийн физикийн олимпиадаас Монголын баг нэг хүрэл медаль хүртжээ

Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиадын дүн гарч хамгийн өндөр оноо буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авчээ. 

Тодруулбал, тус олимпиадад Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангасан байна. Мөн Тайвань 5 алт, 2 мөнгөн медаль, Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль, Израиль 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн болзол хангажээ.

Зохион байгуулагч орон болох Монгол улсын баг нэг хүрэл медаль хүртсэн байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш болох аж.

Тус олимпиадад 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн. Нийт 50 онооны таван бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулсан юм.

Байр эзлүүлэхэд баримтлах дүрмийн хувьд эхний гурван хүүхдийн дундаж оноо болон медиан дунджийг хоёроор үржүүлсэн онооны аль багыг 100% гэж авдаг. Энэ удаад эхний гурван сурагчийн дундаж оноо 30, медиан дундаж 21.5 болох юм. Тиймээс 21.5 оноог 100% гэж авч үзнэ. Энэ тооцоолол ёсоор сурагчдыг дараах байдлаар байр эзлүүлэв.
  1. Алт 90-100% буюу 19 онооноос дээш
  2. Мөнгө 78-90% буюу 16 онооноос дээш
  3. Хүрэл 65-78% буюу 13 онооноос дээш
  4. Шагналт байр 50-65% 10 онооноос дээш гэж үздэг хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.