Азийн физикийн олимпиадаас 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртлээ

Азийн физикийн олимпиадаас 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртлээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртлээ. 

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадын дүн гарч,  шагнал гардуулах ёслол өнөөдөр /2023.05.28/ болж байна. 

Тус олимпиадад Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангасан байна. Мөн Тайвань 5 алт, 2 мөнгөн медаль, Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль, Израиль 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн болзол хангажээ. 

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадын хүндэт зочноор 2010 оны Физикийн салбарын Нобелийн шагналтан Константин Новоселов оролцож байгаа бөгөөд өчигдөр /2023.05.27/ Соёлын төв өргөөнд "Ирээдүйн материал" сэдвээр лекц уншсан юм.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө