ЭМЯ: Улаан бурхан, улаанууд өвчинд "бага насны хүүхэд өртөх магадлал өндөр" тул хүүхдээ вакцинд хамруулахыг уриалж байна

ЭМЯ: Улаан бурхан, улаанууд өвчинд "бага насны хүүхэд өртөх магадлал өндөр" тул хүүхдээ вакцинд хамруулахыг уриалж байна

Улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж эхлэх гэж буй талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлж халдварт өвчин, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "2015-2016 онд Улаанбурхан, улаанууд өвчний дэгдэлт гарч байсан. Улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1994, 1996, 2000, 2007, 2015, 2016 онуудад 3-39 хүн амыг нэмэлтээр дархлаажуулах ажлыг зохион байгуулсны үр дүнд улсын хэмжээнд 2017 онд улаанбурхан өвчний 17 тохиолдол, 2018 онд 1 тохиолдол, 2019 онд хоёр тохиолдол, 2020-2023 оны эхний таван сарын байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Дэлхий дахинд улаанбурхан өвчин дэгдэлт бүртгэгдэж байгаа улс орны тоо нэмэгдэж, ялангуяа зүүн европын улс орнууд БНХАУ, ОХУ, Филиппин, Энэтхэг улсад өвчлөл ихсэх хандлагатай байгаа нь тархац судлалын хувьд манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай байна гэж үзэж байна. Монгол Улсын Шадар сайдын А08 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу салбар хоорондын эрсдэлийн үнэлгээг хамтран хийхэд улаанбурхан өвчин Монголд зөөвөрлөгдөн орж ирэх, тархах үндэслэл маш их байна гэж үнэлэгдсэн.

Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол эхний үед өвчлөл мэдэгдэхгүй нууц үедээ орж ирнэ. Улмаар дархлаажуулалтад хамрагдах нас хүрээгүй 0-8 сартай хүүхэд, цар тахлын улмаас улаанбурхан өвчний бүрэн тунд хамрагдаагүй хүүхэд болон дархлааны түвшин харьцангуй сул байгаа 10 сартайгаас найман нас хүртэлх хүүхдүүд халдвар авах өндөр эрсдэлтэй байна. Иймд тавдугаар сарын 29-ны өдрөөс эхлэн улс орон даяар улаанбурхан, улаанууд өвчний дархлаажуулалт эхэлж байна. Манай хөрш зэргэлдээ ОХУ болон БНХАУ-д улаанбурхан, улаануудын тархалт ихсэх хандлагатай байгаа учир та бүхнийг дархлаажуулалтын нэмэлт тунд хүүхдээ хамруулахыг хүсэж байна" гэлээ. 

ҮЗЭХ: