Дэлхийн тамхигүй өдрийг “Бидэнд тамхи биш хүнс хэрэгтэй” уриан дор ДЭМБ-аас тэмдэглэж байна

Дэлхийн тамхигүй өдрийг “Бидэнд тамхи биш хүнс хэрэгтэй” уриан дор ДЭМБ-аас тэмдэглэж байна

Дэлхийн тамхигүй өдрийг ДЭМБ-аас улс орнуудын Засгийн газарт хандан аминд халтай тамхины тариалалтад хөнгөлөлт үзүүлэхээ зогсоож, сая сая хүнд хоол тэжээл болохуйц илүү тогтвортой хүнс тариалалтыг дэмжихийг уриалж “Бидэнд тамхи биш хүнс хэрэгтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тамхи татах нь уушгины архаг өвчин, хавдар, зүрх судасны өвчин, тархины харвалт, захын судасны өвчний эрсдэлт хүчин зүйл болдгийг онцолдог.