"Монгол хэлний туслах багшийн хөтөлбөрийн материалыг хүлээн авч эхэлсэн"-ээ АНУ-ын элчин сайдын яамнаас зарлажээ

"Монгол хэлний туслах багшийн хөтөлбөрийн материалыг хүлээн авч эхэлсэн"-ээ АНУ-ын элчин сайдын яамнаас зарлажээ

Америкийн их дээд сургуульд Монгол хэл соёл зааж, ур чадвараа сайжруулах хүсэлтэй Англи хэлний багш нарын дунд 2024-2025 оны Фулбрайтын Монгол хэлний туслах багшийн хөтөлбөрт өргөдлийн материал хүлээн авч эхэлснээ АНУ-ын элчин сайдын яамнаас зарласан байна. 

АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчооны санхүүжилттэй Фулбрайтын Монгол хэлний туслах багшийн (МХТБ) хөтөлбөр нь АНУ-ын коллеж, их дээд сургуулиуд дахь гадаад хэлний сургалтыг бэхжүүлэхийн зэрэгцээ Англи хэлний монгол багш нарт Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, заах ур чадвараа сайжруулах, Америкийн соёл, зан заншлын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг олгодог байна. Онлайн өргөдлийн материалыг 2023 оны 8-р сарын 28-ны 8 цаг хүртэл хүлээн авах ажээ. 

АНУ-ын элчин сайдын яам твттер хуудастаа дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлжээ.