Америкийн эрдэмтдийн судалгаагаар B6, B12 витаминууд хорт хавдар үүсгэдэг нь тогтоогджээ

Америкийн эрдэмтдийн судалгаагаар B6, B12 витаминууд хорт хавдар үүсгэдэг нь тогтоогджээ

Америкийн эмч нар В6, В12 витаминыг хэрэглэх нь уушгины хорт хавдар бий болгох магадлалтайг тогтоосон гэж Daily Express сонинд нийтэлжээ.

В бүлгийн витаминууд нь ядрах, хараа муудах, сэтгэлийн хямрал эсвэл мэдрэлийн системийн эмгэгийг арилгахад тустай. Гэвч судлаачдын үзэж буйгаар хорт хавдар үүсгэх ч магадлалтай гэнэ. Тэр тусмаа тамхи татдаг эрчүүдэд онцгой аюултай аж.

Витамин бэлдмэл хэрэглэдэг хүмүүс хорт хавдраар өвчлөх магадлал 2 дахин их, тамхи татдаг хүмүүс 3-4 дахин их байдаг гэж мэргэжилтнүүд онцолжээ.

Охайо мужийн их сургуулийн судлаач, туслах профессор Теодор Браски, "Эрдэмтэд 77 мянган хүний ​​мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үр дүнд В12 нь уушигны хорт хавдар үүсгэх эрсдлийг 30%, В6 нь 40% нэмэгдүүлдгийг тогтоолоо. Өдөрт 55 микрограммаас илүү витамин В12 хэрэглэдэг эрэгтэйчүүд, В витамин хэрэглэдэггүй эрчүүдтэй харьцуулахад уушигны хорт хавдар тусах эрсдэл 98 хувиар өндөр байна гэсэн судалгааны үр дүн гарсан" гэжээ.