ЭЕШ ирэх пүрэв гарагаас түүхийн хичээлээр эхэлнэ

ЭЕШ ирэх пүрэв гарагаас түүхийн хичээлээр эхэлнэ

Улсын хэмжээнд энэ жил 34 мянга 117 хүүхэд арванхоёрдугаар ангиа төгсөж байна.

Үүний

  • 54 хувь буюу 18,334 нь орон нутагт
  • 46 хувь буюу 15,783 нь  нь Улаанбаатар хотод арванхоёрдугаар ангийг суралцан төгсөж байна.

Өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 орчим мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад орно гэж урьдчилсан байдлаар тооцоолжээ. Төгсөгчдийн Элсэлтийн Ерөнхий шалгалтын тов албан ёсоор гарсан аж. Тодруулбал, ЭЕШ энэ сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдах хуваарьтай байна. Шалгалт түүх болон англи хэлний хичээлээр эхлэх юм байна.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө