Шилдэг 50 их сургуулийн бакалаврт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын дүнг зарлах хугацааг хойшлуулжээ

Шилдэг 50 их сургуулийн бакалаврт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын дүнг зарлах хугацааг хойшлуулжээ

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтын дүн мэдээг зарлах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болохыг БШУЯ-наас мэдээллээ.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа болон гадаадад оюутан суралцуулах зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын хяналт шалгалт үргэлжилж байгаа аж. Уг шалгалттай холбогдуулан сонгон шалгаруулалтын дүнг зарлах хугацааг хойшлуулжээ. Прокурорын байгууллагаас мэдээлснээр 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3,069 суралцагчид олгосон 230 орчим тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл, улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.