ФОТО: Улсын аварга О.Балжинням Бурхан шашны дээд сургуулийн орой дээд ангийг төгсжээ

ФОТО: Улсын аварга О.Балжинням Бурхан шашны дээд сургуулийн орой дээд ангийг төгсжээ

Монгол Улсын Аварга О.Балжинням Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн орой дээд ангийг төгсжээ. Монголын бурхан шашинтны төвт Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн “Бурханы шашин, Төвөд хэл”, “Бодь мөрийн зэрэг”-ийн мэдлэг олгох оройн дээд ангийн төгсөгчдийн баяр энэ сарын 11-ний өдөр болж, төгсөгчдөд батламж гардуулсан байна.

Энэ үеэр Монгол Улсын Аварга О.Балжинням оройн дээд курсийг амжилттай суралцан төгсөн батламжаа гардан авчээ.

Баярын үйл ажиллагаанд тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга хамба номун хан, гавж Д.Чойжамц ТУЗ-ийн гишүүн, Да лам Х.Бямбажав, сургуулийн захирал Ц.Лувсандорж, сургуулийн дэд захирал Б.Жамбал нарын хүмүүс болон төгсөгчид түүний ар гэрийнхэн оролцжээ.