Монгол Улсын Их Сургуулийн 78 дахь удаагийн төгсөлтийн баяр өнөөдөр болж байна

Монгол Улсын Их Сургуулийн 78 дахь удаагийн төгсөлтийн баяр өнөөдөр болж байна

Монгол Улсын Их Сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн 78 дахь удаагийн эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.06.19/ “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулагдаж байна. МУИС-ийн Ректорын 1946 оны долоодугаар сарын 5-ны өдрийн 84 дүгээр тушаалаар анхны төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулснаас хойш өдгөө нийт 100 мянга гаруй суралцагч төгсжээ. Энэ хичээлийн жилд 2400 гаруй суралцагч төгсөж ромбо, дипломоо гардан авлаа.