Дэлхийн шилдэг 50 сургуулийн урилга авсан 100 оюутнаас шалгалт авч БЗС-ийн зээлээр суралцах 50 оюутныг зарлав

Дэлхийн шилдэг 50 сургуулийн урилга авсан 100 оюутнаас шалгалт авч БЗС-ийн зээлээр суралцах 50 оюутныг зарлав

Дэлхийн топ 50 сургуульд суралцахаар урилга авсан 100 хүүхдээс 50-д нь Боловсролын зээлийн сан/БЗС/-гаас зээл олгох сонгон шалгаруулалтыг өнөөдөр /2023.06.023/ олон нийтэд нээлттэй явуулахаар бэлтгэл хангасан талаар Боловсролын үнэлгээний төв, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын программ хангамжийн холбооноос мэдээлэл хийлээ.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат, "Дэлхийн топ 50 сургуульд суралцах эрх авна гэдэг амжилт.  2023-2024 оны хичээлийн жилд 50 хүүхдийг баклаврын хөтөлбөрт хамруулах квоттой учраас суралцах чадварын ерөнхий үнэлгээг оруулж орж ирж байгаа. Дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэхэд гол болгож тавьдаг, зөөлөн ур чадварыг хэрхэн эзэмшсэн байна вэ гэдгээр үнэлнэ. Энэ нь дараагийн төвшний сургуульд элсэн суралцахад хувь хүний суралцах чадвар ямар байна вэ гэдгийг үнэлэх юм.  Хувь хүний харилцааны чадвар, танин мэдэхүй, асуудал шийдвэрлэх байдал, зорилготой байгаа байдал, дасан зохицох байдал, харилцааны чадвар, багаар ажиллах чадвар ямар байна вэ гэдгийг тестээр дамжуулж үнэлнэ. 40 онооны тестийг энэ агуулгын хүрээнд зохион байгуулна. Танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Нийт 50 хүүхдийн 15 суралцагч нь гадаадад суралцаж байгаа учраас онлайнаар оролцоно. Бусад 85 суралцагч Улаанбаатар хотод байгаа тул биечлэн оролцоно" гэсэн юм. 

Харин өнөөдөр /2023.06.23/ Дэлхийн шилдэг 50 сургуулийн бакалаврын түвшинд суралцуулах сонгон шалгаруулалт өнөөдөр /2023.06.23/ болж өндөрлөсөн байна. 

Тодруулбал, 

  • Сургуулийн эрэмбэ
  • Тэргүүлэх мэргэжил
  • Хэлний оноо
  • Голч дүн
  • Суралцах чадварын ерөнхий үнэлгээ гэсэн 5 шалгуураар үнэлсэн байна. 

Харин дээрх таван шалгуурын нийлбэрээр 98 суралцагчаас 50 нь Боловсролын зээлийн сангаас зээл авах боломж бүрдэж байгаа юм. Хамгийн өндөр оноо авсан нь эхний 50-д жагсана. Эрэмбийг ЭНД ДАРЖ үзнэ үү.