Тарваган тахлаар өвдсөн иргэний биеийн байдал хүнд байгаа. Ойрын  хавьтлын хүмүүсийг тусгаарлаж арга хэмжээ авсан гэв

Тарваган тахлаар өвдсөн иргэний биеийн байдал хүнд байгаа. Ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлаж арга хэмжээ авсан гэв

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг зургаа хоног хязгаарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, өчигдөр буюу зургаадугаар сарын 26-ний 21.00 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн байна.

Тэгвэл энэ талаар Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүд "Алтай телевиз"-д мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сэжигтэй тохиолдол нь зургаадугаар сарын 21-ний өдөр хээрээс олсон тарвагыг өвчсөн гэсэн давхар судлалын өгүүлэмжтэй байгаа. Улмаар тарваган тахал өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн учраас эрүүл мэндийн сайдын 2017 оны 160 дугаар тушаалын дагуу тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол хэмээн оношилж хариу арга хэмжээ авч байна. Сэжигтэй тохиолдол нь Алтай сумын хилийн цэргийн ангид мал малладаг алба хаагч цэрэг байсан. Бугат сумын Хөхсайр гэдэг газар тус үйл явдал болсон. Өвчтөний биеийн байдал хүнд байгаа. Нэгдүгээр хавьтлын хүмүүсийг судлаад, илэрсэн хавьтлуудыг тусгаарлан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан"  гэв.