ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн таван оюутан Японы хамгийн том нисэхийн компанид дадлагажиж эх орондоо ирлээ

ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн таван оюутан Японы хамгийн том нисэхийн компанид дадлагажиж эх орондоо ирлээ

ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн таван оюутан Японы хамгийн том нисэхийн компанид дадлага хийхээр болсон талаар бид  өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Коосэн технологийн коллежийн Цахилгаан электроникийн 4-р курсийн Б. Дөлгөөн, Д.Төгсбилэг, М. Дэлгэржаргал, Д. Болд-Эрдэнэ, Механик 4-р курсийн Э. Жавхлан  нар Японы болох JAL болон АNA-д дадлага хийх шалгаруулалтад тэнцсэн юм.

Тэгвэл тус сурагчид Японы нисэхийн хамгийн том авиа компани болох ANA, JAL Engineering Co., Ltd. үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай дуусгаад эх орондоо иржээ.