Хоргүй могойд хазуулсан ч халдвар үүсгэдэг тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Хоргүй могойд хазуулсан ч халдвар үүсгэдэг тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Хэд хоногийн үргэлжилсэн борооны улмаас голууд үерлэж, хотын төв цэгүүдэд үерийн усаар дамжин могой орж ирсэн талаар сэрэмжлүүлэг хүргэсэн. Тэгвэл хоргүй могойд  хазуулсан ч ноцтой байж болох бөгөөд энэ нь харшлын урвал буюу халдвар үүсгэдэг гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.

Иймд могойд хатгуулсны дараа дараах анхны тусламжийг үзүүлээрэй.

  • Яаралтай тусламж  дуудаж, яаралтай эмчилгээг цаг алдалгүй хүргэх
  • Тайван байлгаж,  хөдөлгөөнийг хязгаарлах
  • Идэх, уух зүйлсийг хориглох хэрэгтэй.



Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө