Сүхбаатар аймаг шүдний өвчлөлгүй аймаг болох зорилтын хүрээнд 4-16 насны хүүхдүүдийг үзлэгт хамруулж эхэлжээ

Сүхбаатар аймаг шүдний өвчлөлгүй аймаг болох зорилтын хүрээнд 4-16 насны хүүхдүүдийг үзлэгт хамруулж эхэлжээ

2023 оныг хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор бага насны хүүхдийн шүдний өвчлөлийг буруулах, эрт илрүүлэх цаашлаад шүдний өвчлөлгүй аймаг болох зорилтын хүрээнд 4-16 насны хүүхдийг шүдний эрт илрүүлэг үзлэгт хамруулж эхэллээ.

АНЭ болон Цагаан алт, Аман хужир эмнэлгүүдтэй хамтран дээрх ажлыг хэрэгжүүлж буй бөгөөд үзлэг он дуустал үргэлжилнэ. Уг ажилд аймгийн ИТХ-аас 100 сая төгрөгийг төсөвлөжээ.