Гэдэсний савханцрын халдвар Хүүхдийн парк, Зүүн салаа гэр хороолол, Нисэхийн эцэс орчимд хамгийн их байна гэсэн дүгнэлт гарчээ

Гэдэсний савханцрын халдвар Хүүхдийн парк, Зүүн салаа гэр хороолол, Нисэхийн эцэс орчимд хамгийн их байна гэсэн дүгнэлт гарчээ

Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн 41 газраас үеийн усны чанар, найрлагаас дээж авч шинжилсэн шинжилгээний дүгнэлт гарч, л, Сэлбэ, Дунд голоос гэдэсний савханцар, бичил биет илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Бичил амь судлалын үзүүлэлтээр шинжилгээнд хамрагдсан голуудын 22.2%-д Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 16.6%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 38.8%-д E coli, 16.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 6.25%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) тус тус илэрсэн бол тогтоол усны тухайд шинжилгээнд хамрагдсан бараг бүхий л цэгүүдэд нянгийн бохирдол илэрсэн бөгөөд хувиар илэрхийлбэл 66.6%-д Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 42.8%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 66.6%-д E coli, 47.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 7.7%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) илэрсэн юм.

Тэгвэл үерт автсан гэр хорооллоос нийт 55 хөрсний дээжийг энэ сарын 15, 16-нд цуглуулсан шинжилгээний дүгнэлт гарсан байна. Ингэхдээ гэдэсний савханцрын халдвар, гэдэсний хижиг нь нийт 55 цэгийн хөрсний дээжийн 51 хувьд бага, дунд их бохирдолтой байсныг тогтоожээ.

Тухайлбал, Гэдэсний савханцрын халдвар Шарга морьтын гүүр, Хүүхдийн парк, Шар хадны эцэс гэр хороолол, Зүүн салаа 2 гэр хороолол, Зүүн салаа үерийн далан, Улаан чулуут хогийн цэг, Төв цэвэрлэх, Нисэх эцэс цэгүүдэд хамгийн их , Гэдэсний хижиг нь Улаан чулуут хогийн цэг дээр хамгийн их байна гэх дүгнэлт гарсан байна.