ЭНЭҮТ-II: Яаралтай тусламж болон амбулаторийн тусламж үйлчилгээнээс бусдаар хэвтүүлэн эмчлэхгүй

ЭНЭҮТ-II: Яаралтай тусламж болон амбулаторийн тусламж үйлчилгээнээс бусдаар хэвтүүлэн эмчлэхгүй

“ЭНЭҮТ-II”-ийн Хүүхдийн эмнэлэг нь 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн 08 дугаар тогтоолын дагуу дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болжээ. 

Үүнд:

  • Амьсгалын замын эмгэгүүд
  • Хоол боловсруулах эрхтний эмгэгүүд
  • Бөөр шээсний замын эмгэгүүд

Дээрх өвчнөөр аймаг, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой гэнэ.

Дараах тусламж үйлчилгээг үзүүлнэ:

  • Яаралтай тусламж /24 цагаар/
  • Амбулаторийн тусламж үйлчилгээ /Аймаг, дүүргийн эмнэлгээс 13а маягттай ирэх/
  • 0-28 хоногтой нярай
  • Мэс заслын тусламж үйлчилгээ /Ерөнхий мэс засал, эрүү нүүрний мэс засал, чих хамар хоолойн мэс засал/
  • Өдрийн эмчилгээ
  • Хүүхдийн эрчимт эмчилгээ чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлнэгэж "Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II"-оос мэдээллээ.