СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг сартай хүүхэд могойд хатгуулсны улмаас ГССҮТ-д хүргэгдэн хагалгаанд оржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг сартай хүүхэд могойд хатгуулсны улмаас ГССҮТ-д хүргэгдэн хагалгаанд оржээ

Сүүлийн өдрүүдэд Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт могойд хатгуулсан гэх тохиолдол олноор бүртгэгдэж буй талаар тус аймгийн хэвлэл мэдээллээ.

Тодруулбал, нэг сартай хүүхэд могойд хатгуулсны улмаас яаралтай ГССҮТ-д хүргэгдэж хагалгаанд орсон байна. Одоогоор биеийн байдал нь тогтвортой сайжирч байгаа аж. Мөн Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт могойд хатгуулан хүргэгдсэн 50 гаруй настай эмэгтэйн биеийн байдал хүнд байна гэж тус аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдээлжээ.

Иймд Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт могой элбэгшсэн буй тул иргэд сонор сэрэмжтэй байхыг тус аймгийн нэгдсэн эмнэлгээс анхаарууллаа.  




Өнөөдөр хулгана өдөр

41 минутын өмнө