СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлд могойтой таарвал Байгаль орчны газрын дараах дугаарын утсанд холбогдохыг санууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлд могойтой таарвал Байгаль орчны газрын дараах дугаарын утсанд холбогдохыг санууллаа

Богдхан уулын дархан цаазат газар болон нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой ихээр үзэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.

Он гарснаас хойш долдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд нийт 91,983 хүн ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаас тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс могойд хатгуулсан 29 хүн ирсэн байна. Могойд хатгуулсан иргэдийн 21 нь 1-14 насныхан бөгөөд хоёр хүн хэвтэн эмчлүүлжээ. Нийслэлд могойтой таарвал Байгаль орчны газрын 11-323780 дугаарын утсанд холбогдохыг санууллаа.