"АНУ Монгол дахь англи хэлний туслах багшийн хөтөлбөрөө 50 хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ

"АНУ Монгол дахь англи хэлний туслах багшийн хөтөлбөрөө 50 хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Өчигдөр /2023.08.02/ тэрбээр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харристай уулзаж, яриа хэлэлцээ хийсэн бол өнөөдөр /2023.08.03/ АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остинтой уулзах хөтөлбөр гараад байна. 

Сонирхуулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин Пентагонд хүндэт харуулын өмнө хүлээн авах ажээ. Тэгвэл Монгол Улс, АНУ хоорондын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдлийг "Цагаан ордон"-оос гарсан байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тус мэдэгдэлд, "АНУ Монгол дахь англи хэлний туслах багшийн хөтөлбөрөө 50 хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байна. АНУ-аас Монгол Улсад боловсрол, солилцооны үйлсэд жил бүр зориулдаг 2 сая гаруй ам.долларын санхүүжилтийг түшиглэн, ялангуяа монголчууд АНУ-д дээд боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэн, АНУ, Монгол хоёр улс боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх хамтын амлалтаа дахин нотлов" гэжээ.