ЗӨСҮТ: Улаанбаатарт илэрсэн тарваган тахал өвчний улмаас ХӨСҮТ-д 9 хүн тусгаарласан. Нийт 15 ойрын хавьтал олж илрүүлээд байна

ЗӨСҮТ: Улаанбаатарт илэрсэн тарваган тахал өвчний улмаас ХӨСҮТ-д 9 хүн тусгаарласан. Нийт 15 ойрын хавьтал олж илрүүлээд байна

Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн талаар ЗӨСҮТ-ээс мэдээлсэн. Уг иргэн нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас хотод ирсэн байдаг талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар тухайн иргэний ойрын хавьтал болох найман хүнийг тусгаарлан, шинжилгээ авсан байна. Тодруулбал, Хэнтий аймагт нэгдүгээр хавьтлын нэг хүн, Биндэр суманд гурван хүн бүртгэсэн бөгөөд хоёрдугаар хавьтлын таван хүнийг тусгаарласан талаарх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл Eagle телевизийн сурвалжилах бага ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаатараас тодруулж цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг шууд дамжуулан хүргэв.

Энэ үеэр ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаатар “Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг өвчин. Хүнээс хүнд халдварладаг халдварт өвчин юм. Тухайн иргэн харьцангүй эрт мэдээлсэн. Одоо эмчилгээ хийлгэж байна. Халдвар ямар замаар авсан гэдгээс нь шалтгаалаад харилцан адилгүй байдаг. Тарвагатай хүрэлцэх явцдаа арьс салстаар дамжин булчирхайн хэлбэрээр өвчилж болно. Мөн тарваганы мах идэх явцдаа буюу гэдэсний халдвараар өвчлөх тохиолдол бий. Түүнчлэн арьсны, уушгины гээд олон янз байдаг. Хамгийн аюултай нь уушгины хэлбэр. Энэ нь хүнээс хүнд, амьсгалын замаар халдварладаг. Энэ тохиолдол тарваган тахлын гэдэсний халдвараар өвчилсөн болохыг нь тогтоосон. Одоогоор ХӨСҮТ-д 9 хүн тусгаарласан. Урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байна. Мөн Баян-Адарга суманд тарвага агнаж, худалдаалсан хоёр иргэнийг тусгаарлалтад авсан. Тарваганы мах хамт идсэн гурван хүнийг мөн тусгаарласан. Хэнтий аймгийн төв өвчтөнийг нийслэл рүү тээвэрлэсэн жолооч тусгаарлагдсан байна. Нийт 15 хавьтлын олж илрүүлэн тогтоосон” гэлээ.

Эх сурвалж: Eagle