БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэхээр "Боинг 787" онгоцыг 292 зорчигчийн суудалтай захиалжээ

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэхээр "Боинг 787" онгоцыг 292 зорчигчийн суудалтай захиалжээ

“МИАТ” ТӨХК болон “AerCap” компаниуд 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг Боинг 787 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээ байгуулж, ирэхэд бэлэн болжээ.

Боинг-787 онгоц нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд МИАТ компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 примиум, 226 энгийн/ захиалсан байна. МИАТ компани эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус 787-9 хөлгийг “Хубилай хаан”-ы нэрээр нэрлэж МИАТ-ын өнгө, эмблемээр буджээ.

Эх сурвалж: MIAT Mongolian Airlines




Өнөөдөр морь өдөр

34 минутын өмнө