Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон Улсын Монголч эрдэмтдийн XII их хурлын нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон Улсын Монголч эрдэмтдийн XII их хурлын нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо  зохион байгуулж буй "Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал" Төрийн ордонд өнөөдөр /2023.08.10/ нээлтээ хийлээ.

Тус хуралд ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн юм. "1959 онд зохион байгуулсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн их хурлаас үүдэлтэй энэхүү их хурал нь нэгэн жарны түүхтэй бөгөөд хүйтэн дайн, даяарчлал, нийгмийн шилжилт, цар тахал зэрэг түүх нийгэм, улс төрийн янз бүрийн цаг үеийг туулан амжилттай зохион байгуулагдсаар өнөөдөр XII их хурлаа хийж байгаа болохыг онцоллоо. Түүнчлэн энэ удаагийн Монголч эрдэмтний их хуралд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаач оролцож, монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг, утга зохиол, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан хэлэлцүүлэхээр хуран чуулж байна. Монгол судлал дэлхий дахинаа эрчимтэй хөгжихийн хэрээр монголчууд бидний үүх түүх, өв соёлын тухай үнэн бодит мэдлэг мэдээлэл хүн төрөлхтний хүртээл болж, Монгол Улсын нэр хүнд, монгол үндэстний нэгдмэл үнэт зүйл улам бүр өсөн бэхжиж байна гэлээ.