Тарваган тахал байж болзошгүй дахин нэг тохиолдлыг ЗӨСҮТ-өөс шалгаж байна

Тарваган тахал байж болзошгүй дахин нэг тохиолдлыг ЗӨСҮТ-өөс шалгаж байна

"Нарны хороолол"-д өнөөдөр /2023.08.10/ тарваган тахал өвчний дахин нэг сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Энэ талаар ЗӨСҮТ-өөс тодруулахад, "Тарваган тахал гэдэг нь батлагдаагүй. Одоогоор тусгаарлалт хийн, дараагийн шатны үзлэг, шинжилгээг хийж байна. Тус иргэний дуудлагын дагуу очсон эмчид өвчтөн "Тарваганы эрхтэн түүхийгээр идсэн" гэж мэдүүлсэн" гэлээ.

Яг одоо ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг "Нарны хороолол"-д ажиллаж байна.