"Нарны хороолол"-д илэрсэн сэжигтэй тохиолдол тарваган тахал биш болох нь тогтоогдлоо

"Нарны хороолол"-д илэрсэн сэжигтэй тохиолдол тарваган тахал биш болох нь тогтоогдлоо

Баянгол дүүргийн гурав дугаар хороо, “Нарны хороолол”-д оршин суух хаягтай айлын Хэнтий аймгаас ирсэн иргэнээс тарваган тахлын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тухай өчигдөр /2023.08.11/ мэдээлсэн.

Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс, “Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт наймдугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын сорьцод ЗӨСҮТ-өөс молекул биологийн шинжилгээ /PCR/ хийсэн. Шинжилгээгээр өвчин үүсгэгчийн өвөрмөц ген тодорхойлогдоогүй тул оношийг үгүйсгэлээ” гэж мэдээллээ.