Г.Занданшатар: Монгол судлаачдад олгодог тэтгэлгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, Парламентын нэрэмжит тэтгэлэг олгоно

Г.Занданшатар: Монгол судлаачдад олгодог тэтгэлгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, Парламентын нэрэмжит тэтгэлэг олгоно

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, үг хэллээ.

Тэрбээр, "Монгол Улс, монгол үндэстнийг дэлхий дахинд сурталчлан таниулахад монгол судлал чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тодотгоод, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар бодлого үйл ажиллагааныхаа хөтөлбөрт монгол судлалын асуудлыг онцгойлон тусгаж, залуу монгол судлаачдад тэтгэлэг олгох, монгол судлаачдыг шагнаж урамшуулах, тэдний судалгаа шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтлүүлэх, олон улсад байгаа монгол судлалын төв болон монгол соёлын төвүүдтэй хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх талаар онцгой анхаарч байна" гэлээ.

Түүнчлэн монгол судлалын салбаруудыг төрөлжүүлэх, хоорондын уялдаа, хамтын ажиллагааг дэмжих, цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор судлаачдад олгодог тэтгэлгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, Парламентын нэрэмжит тэтгэлэг олгох болжээ.