Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар яаралтай журмаар гэрт нь хагалгаа хийж эх, хүүхдийг аварчээ

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар яаралтай журмаар гэрт нь хагалгаа хийж эх, хүүхдийг аварчээ

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн баг Буянт сумын иргэний гэрт амжилттай хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварчээ

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөх эрэг нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт Өмнөд судаг зусланд М.А гэх 28 настай эх амаржсан байна. Эхийн анхны төрөлт байсан бөгөөд 35-36 долоо хоногтой жирэмсэн байжээ. Наймдугаар сарын 9-ны өглөөний 9:00 цагаас эхэлж доошоо цус гарч эхэлсэн тул сумын эмнэлэгээс эмч дуудаж үзүүлэхэд аймгийн нэгдсэн эмнэлгээс хагалгааны баг дуудсан аж.

Ийнхүү хагалгааны баг очиход эхийн биеийн байдал хүнд доошоо их хэмжээгээр цус алдсан, ихэс ховхорсон байсан тул яаралтай журмаар гэрт нь хагалгаа хийж эх, хүүхдэд тусламж үзүүлж амь насыг нь аварсан байна.

Хагалгааны баг, хамт олон:

  1. А.Хуаныш - Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч
  2. А.Тания - Эх барих, эмэгтэйчүүдийн эмч
  3. Е.Ахерке - Нярайн эмч
  4. Б.Саулегүл - Хагалгааны сувилагч
  5. Х.Купура -Мэдээгүйжүүлгийн сувилагч
  6. Б.Кенжебек - Цусны салбар банкын бага эмч
  7. Л.Баянмөнх - Жолооч