Улаанбаатарт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлуудын хариу сөрөг гарчээ

Улаанбаатарт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлуудын хариу сөрөг гарчээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдэж, оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа талаар мэдээлсэн.

Тэгвэл уг гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тодруулбал, ЗӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн молекул биологийн шинжилгээгээр /PCR/ тарваган тахал биш болох нь батлагдсан байна.

Сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байжээ.