Оюутнуудын хичээл энэ сарын 28-нд эхэлж, есдүгээр сарын 4-нд нээлтээ хийнэ

Оюутнуудын хичээл энэ сарын 28-нд эхэлж, есдүгээр сарын 4-нд нээлтээ хийнэ

Их дээд боловсролын байгууллагын хичээл энэ сарын 28-нд эхэлнэ гэдгийг БШУЯ-наас мэдээллээ. 

БШУЯ-ны Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Шинэбаяр "Энэ хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний өдөр хэвийн үргэлжлэх эсэх талаар эцэг эх, олон нийт их асууж байна. Тодруулбал уг өдөр нь баасан гараг өндөр хэмжээний айлчлалтай холбоотойгоор өөрчлөлт орох эсэх талаар асуусан. СӨБ, ЕБС-ийн тухай хуульд хичээл, сургалтыг есдүгээр сарын 1-нд эхлүүлнэ гэж заасан байдаг. Хэрэв есдүгээр сарын 1-нээс хойш өөр өдөрт эхлэх бол УИХ-аар шийдэх хэмжээний асуудал. ЕБС цэцэрлэгийн хичээл есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Нээлтийн үйл ажиллагааг цомхон байдлаар зохион байгуулах чиглэл өгнө. Харин их дээд боловсролын байгууллагууд наймдугаар сарын 21 гэхэд оюутнууд хичээл сонголтоо хийгээд, 28-наас хичээл эхэлнэ. Есдүгээр сарын 4-нд нээлтээ хийх байдлаар зохицуулалт хийсэн. Сургуулиуд байршлаасаа хамаараад 7:40, 08:00, 08:40 цаг хичээл эхлүүлнэ. Мэргэжил, үйлдвэрлэл сургалтын байгууллагуудын нээлт есдүгээр сарын 4-нд болж, хичээл эхэлнэ" гэв. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө