Энэ оны эхний хагас жилийн байдлаар 32805 эх амаржиж, 33004 хүүхэд мэндэлжээ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар 32805 эх амаржиж, 33004 хүүхэд мэндэлжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 32 805 эх амаржиж, 33 004 хүүхэд мэндэлжээ. 

Энэхүү үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал амаржсан эхийн тоо 2761, хүүхдийн тоо 2784-өөр нэмэгдсэн байна. Энэ нь 9.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн мянган хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссоөн бөгөөд мянган хүнд ногдох төрөлт нийслэл болон Сүхбаатар, Орхон, Говьсүмбэр, Ховд, Увс, Баян-Өлгий аймагт улсын  дунджаас 0.2-2.3 хувиар дээгүүр, бусад аймагт 0.1-4.7 хувиар доогуур байгаа аж.

Он гарсаар нас баралт 8613 болж, өмнөх оны мөн үеэс 203 буюу 2.3 хувиар буурчээ.

Мянган хүнд ногдох нас баралт Дорноговь, Хөвсгөл, Баянхонгор, Төв, Завхан, Архангай, Булган аймагт улсын дунджаас 0.1-0.6 нэгжээр дээгүүр, нийслэл болон Өвөрхангай, Сүхбаатар аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.5 нэгж хувиар доогуур гарчээ. 

Мянган хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Дорнод,Сүхбаатар, Өмнөговь, Говьсүмбэр, Орхон, Ховд, Увс, Говь-Алтай аймагт улсын дунджаас 0.1-2.5 нэгж хувиар дээгүүр, бусад аймагт 0.1-4.9 нэгж хувиар доогуур байгаа аж.