Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль ашиглалтанд орлоо

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль ашиглалтанд орлоо

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь 40 мянга гаруй оршин суугчтай, шигүү суурьшлын бүс юм. Гэвч энэ байршилд нэг ч улсын сургууль байдаггүй гэдгээрээ олны шүүмжлэлийг дагуулдаг.

Тэгвэл 26 дугаар /хуучнаар/ хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Монгол Тэмүүлэл, 157 дугаар сургуулийн барилгыг ажил дууссан бөгөөд есдүгээр сарын 1-нд үүд хаалгаа нээхээр төлөвлөж байна. 

Тус хороонд 2023 оны байдлаар сургуулийн насны 4500 гаруй хүүхэд байгаагаас 133 дугаар сургуульд 545 хүүхэд, 21 дүгээр сургуульд 345 хүүхэд сурдаг бол үлдсэн хүүхдүүд нь ойр орчмын улсын болон хувийн сургуулиудад суралцдаг байжээ. Ийнхүү шинэ сургууль ашиглалтанд орсноор олон хүүхэд багачууд болон, гэр бүлд үр ашигтай юм.

Мөн энэ жил 26 дугаар хорооны Олимп хотхонд 640 хүүхдийн суудалтай анхны улсын сургууль баригдаж байгаа бөгөөд 2024 онд ашиглалтанд орно.