Б.Чойжилсүрэн өр тавьж, Хятадаас 177 тэрбумаар авна гэх хагас коксон нүүрсийг "Эс жи эс" ХХК зэрэг таван лаборатори шинжлээд "зүгээр" гэж дүгнэжээ

Б.Чойжилсүрэн өр тавьж, Хятадаас 177 тэрбумаар авна гэх хагас коксон нүүрсийг "Эс жи эс" ХХК зэрэг таван лаборатори шинжлээд "зүгээр" гэж дүгнэжээ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас 132 мянган тонн хагас коксжих нүүрс авч ирэх өвөл туршиж хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгийг мэдэгдэж, олны эсэргүүцэлтэй тулгараад байгаа. 

Учир нь өр тавьж, нийслэлчүүдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж, туршилт хийх нь эрсдэлтэй хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл ирэх өвөл нийслэлчүүдэд турших түлшний чанарт 5 лаборатори туршилт хийжээ. 

Тодруулбал, техникийн үзүүлэлтэд:

  • Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори
  • Хими, хими технологийн хүрээлэнгийн лаборатори
  • "Эс жи эс" ХХК-ийн лаборатори (SGS)

Утааны үзүүлэлт:

  • Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын лаборатори,
  • Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн лаборатори шинжилгээ хийж, хагас коксоор үйлдвэрлэсэн шахмал түлшний техникийн үзүүлэлт болон хаягдал утаанд агуулагдах хорт хийн үзүүлэлтээр хамгийн сайн үр дүн харуулсан болохыг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл дээрх байгууллагаад ирэх өвөл нийслэлчүүдэд турших түлш "аюулгүй" гэдгийг дүгнэсэн байх аж. Харин тухайн түлшнээс үүдэж хүний амь нас эрсдвэл эдгээр байгууллагууд хариуцлага хүлээх үү эсвэл, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуцлага хүлээх үү гэдэг асуулт хариултаа нэхэж байна. 

-177.5 ТЭРБУМЫН 19.4 ХУВИЙГ ГАДААД ТЭЭВЭРТ ЗАРЦУУЛНА-

Эрчим хүчний яам өр тавьж хятадаас авах хагас коксын өртөг зардлын тооцооллыг дараах байдлаар гаргажээ. Тодруулбал, БНХАУ-д хагас коксын үйлдвэр дээрх үнэд 45.8 хувийг, гадаад тээвэрт 19.4 хувийг, гааль татварт 10.5 хувийг, дотоод тээвэрт 15.8 хувийг, ачилт буулгалт зэрэг бусад зардалд 8.5 хувийг зарцуулна гэх судалгааг гаргасан байна. Мөн асаагч ашиглах зардалд 18.9 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна.

Хагас коксон нүүрсний туршилтын үр дүн