БНСУ-ын эмч нараас үнэ төлбөргүй зөвлөгөө авах иргэдийн бүртгэл маргааш дуусна

БНСУ-ын эмч нараас үнэ төлбөргүй зөвлөгөө авах иргэдийн бүртгэл маргааш дуусна

Өмнөд Солонгосоос Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2023 оны наймдугаар сарын 25-27-ны өдөр Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээг зохион байгуулах юм.

Тус арга хэмжээний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг, эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль, “БНСУ-д суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг зохион байгуулах аж.

Мөн БНСУ-ын нүд, шүд, үе мөч, нуруу нугас, арьс гоо засал, эмэгтэйчүүдийн нийт 50 эмнэлгийн 100 гаруй эмч, зөвлөх ирж оролцох аж. Уг хөтөлбөрт хамрагдах иргэдийн бүртгэл энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивалийн тухайд Сөүлийн үндэсний их сургуулийн төв болон хүүхдийн эмнэлэг, Ганнам эмнэлэг, Тэгү хотын эмнэлэг, Улсан их сургуулийн эмнэлэг зэрэг байгууллагын эмч мэргэжилтнүүд ирж үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.