Тархины хүнд гэмтэлтэй иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д авчирчээ

Тархины хүнд гэмтэлтэй иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д авчирчээ

Өмнөговь аймаг, Цогтцэций сумын эмнэлэгт өндрөөс унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан, ухаангүй иргэн энэ сарын 19-ний өдөр хүргүүлж иржээ.  Өвчтөний ар гэрээс нисдэг тэргээр тээвэрлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэх тухай хүсэлтийг Онцгой байдлын ерөнхий газарт тавьсан байна.

Улмаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ-1110 дугаартай, “ЕС-145” загварын нисдэг тэрэг /нисгэгч 2, инженер 1, эмч 1, сувилагч 1, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй/ энэ сарын 20-ны 06:46 цагт Улаанбаатар хотоос хөөрч Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 09:08 цагт буусан.

Сумын Эрүүл мэндийн төвөөс 31 настай, тархины хүнд гэмтэл, ухаангүй иргэнийг Улаанбаатар хотод 12:54 цагт тээвэрлэн авчирч ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний эмчид эсэн мэнд хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ