ЕБС-ийн 5-6 дугаар ангид "Pearson English" англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ

ЕБС-ийн 5-6 дугаар ангид "Pearson English" англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ

Есдүгээр сарын 1-нээс үндэсний хэмжээнд төрийн өмчит бүх ЕБС-ийн 5-6 дугаар ангид "Pearson English" англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ гэж "Pearson" байгууллагын албан ёсны онцгой эрхт төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Тус хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилдаа ашигладаг аж. Сургалтын агуулга нь олон улсын жишгийн дагуу боловсруулагдсан, багшийн хөгжил болон заах арга зүйг хөгжүүлэх, сайжруулахад онцгой анхаарч, сурагчийн сурлагын ахицыг үнэлэх боловсронгуй аргачлалтай гэдгээрээ онцлогтой байна. Танхимын сургалтанд зориулсан багш болон сурагчдад зориулсан сурах бичиг, дасгал ажил, даалгаврын ном болон англи хэлний унших, сонсох, бичих, ярих ур чадварыг сайжруулах бүрэн хэрэглэгдэхүүнтэй. Өөрөөр хэлбэл, багш дижитал платформоо ашиглан хичээлээ удирдан явуулна. Харин сурагчид хэвлэмэл сурах бичигтэйгээ зэрэг ажиллаад явах боломжтой аж