"Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл" гэж хуульчилсан тул ЕБС-ийн багш нарын "Pearson english" хөтөлбөрийн сургалт эхэлжээ

"Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл" гэж хуульчилсан тул ЕБС-ийн багш нарын "Pearson english" хөтөлбөрийн сургалт эхэлжээ

Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар тусгаж, гуравдугаар ангиас нь эхлэн заахаар хуульчилсан тул дэмжлэг үзүүлэх зорилгоор “Pearson english” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Энэ хичээлийн жилээс эхлэн төрийн өмчит бүх ЕБС-ийн 5, 6 дугаар ангид “Pearson english” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тус  хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилд ашигладаг, сургалтын агуулга нь олон улсын жишгийн дагуу боловсруулагдсан, багшийн хөгжил болон заах арга зүйг хөгжүүлэх, сайжруулахад онцгой анхаарсан, сурагчийн сурлагын ахицыг үнэлэх боловсронгуй аргачлалтай гэдгээрээ онцлог бөгөөд сурагчаас гадна багш давхар суралцах боломж бүрдэх юм. Тэгвэл өнөөдөр /2023.08.23/ улсын бүх ЕБС-ийн англи хэлний багш нарыг чадавхжуулах, Pearson english хөтөлбөрийг танилцуулах сургалт Эрдэм тауэрт эхэллээ.