2023-2024 оны хичээлийн жилийг дөрвөн улиралтай байхаар шинэчлэн баталлаа

2023-2024 оны хичээлийн жилийг дөрвөн улиралтай байхаар шинэчлэн баталлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа.

Дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хувьд нийт улс орнуудын 61.1 хувь нь 38 долоо хоног, суурь боловсролын хувьд нийт улс орнуудын 68.4 хувь нь 36-40 долоо хоног, бүрэн дунд боловсролын хувьд 73.8 хувь нь 36-40 долоо хоног хичээллэж байна.

Энэ оны долоодугаар сард УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургаадугаар сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан. Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчлэн баталж байгаа юм.