СУРВАЛЖИЛГА: Монголоос дахин нэг ой тогтоолтын Олон Улсын болон Их мастер ихэр охид төрж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо /ВИДЕО/

СУРВАЛЖИЛГА: Монголоос дахин нэг ой тогтоолтын Олон Улсын болон Их мастер ихэр охид төрж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо /ВИДЕО/

Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын бүс Хонгконг хотод болсон Ой тогтоолтын спортын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд нийт арван орны 120 шилдэг тамирчид оролцсон. Харин манай улсаас 25 тамирчин оролцож нийт 90 медалиас 21 алт, 26 мөнгө, 24 хүрэл буюу нийт 71 медаль хүртэн багаараа үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

Мөн тус тэмцээний үеэр 16 настай Ц.Номин-Эрдэнэ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Тодруулбал,  Олон Улсын Мастер Ц.Номин-Эрдэнэ нь "Words" буюу "Баганан үгс" төрөлд 15 минутад 264 үг тогтоон алдаагүй санаснаар өсвөрийн дэлхийн рекордыг шинэчилсэн юм. Өмнө нь тус рекордыг 2009 онд БНХАУ-ын тамирчин Дэлхийн Аварга Wei Qinru 244 оноогоор тогтоож, эзэмшиж байсныг ийнхүү арав гаруй жилийн дараа Монгол охин шинэчлэн тогтоов.

Хамгийн сонирхолтой нь Ази тивийн аваргын өсвөрийн тэргүүн, дэд байрт өрсөлдсөн хоёр монгол охин буюу ОУ-ын Мастер Ц.Номин-Эрдэнэ, Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ нар ихэр бөгөөд Монголын оюун ухааны академийн чадварлаг тамирчид аж. Иймд бид тэдний амжилтын хуваалцаж, сэтгэгдлийг нь сонсохоор Монголдоо ирээд буй ой тогтоолтын тамирчдыг зорьж, ярилцлаа.

ВИДЕО: 

Тэдний хувьд зургаан настайгаасаа тоо бодох, цээжлэх дугуйланд явж эхэлсэн бөгөөд өдгөө Монголын оюун ухааны академийн тамирчид болж дөрвөн жил Ази, Дэлхийн аваргуудад оролцож олон олон амжилтын эзэд болжээ. Мөн ирэх жил болох Ой тогтоолтын дэлхийн олимпод Монголынхоо нэрийг гаргаж, төрийн далбаагаа тайз нь дээр гаргах зорилготой бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байгаа аж.

ФОТО: