ШУУРХАЙ: БНСУ "тарваган тахлын хорио цээрийн бүс"-ээр Монгол Улсыг нэрлэж, иргэдийг нэвтрүүлэхдээ асуулгаар хянаж, шинжилгээ авахаар болжээ

ШУУРХАЙ: БНСУ "тарваган тахлын хорио цээрийн бүс"-ээр Монгол Улсыг нэрлэж, иргэдийг нэвтрүүлэхдээ асуулгаар хянаж, шинжилгээ авахаар болжээ

Солонгос улс /БНСУ/-ын "Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /KCDC/"-өөс Монгол Улсыг тахлын хорио цээрийн дэглэмийн бүс болгож, өчигдөр /2023.08.29/-өөс эхлэн зохицуулалт хийх болсноо мэдэгдлээ.

Тодруулбал, Энэ оны зургадугаар сараас эхлэн БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон болон Монгол Улсад тарваган тахлын таван тохиолдол бүртгэгдсэн. Иймд БНХАУ, Монгол Улс зэрэг гурван улсыг БНСУ "тарваган тахлын хорио цээрийн бүс" болгон тогтоож байгаа аж.

Иймд Монгол Улс зэрэг хорио цээрийн дэглэмийн бүсээс ирж буй хүмүүсийг тус улсын хилээр нэвтрүүлэхдээ эрүүл мэндийн асуулгаар хянах, үзлэг оношилгоо хийх зэрэг арга хэмжээ авахаар болжээ.

Энэ талаар БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газраас мэдээлэхдээ, “Гадаадад тарваган тахал дэгдэх эрсдэл ерөнхийдөө бага гэж үзэж байгаа ч сүүлийн үед Хятад, Монгол Улсын аялагчдын тоо нэмэгдэж байгаа тул тус улсуудаас хилээр орж ирэх урсгалыг багасгаж, хорио цээрийн дэглэмийг чангатгаж байна” гэжээ. Мөн БНСУ-аас тарваган тахал өвчнөөр өвчилсөн бүс нутагт очихдоо харх, бүүрэг, тарвага зэрэг зэрлэг амьтад болон эдгээрийн сэг зэмтэйтай ойртохгүй байхыг онцгойлон анхааруулж байгаа ажээ.