СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг хүн нас барсан" гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг хүн нас барсан" гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ

Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг иргэн нас барсан талаар тус сумын Онцгой комисс мэдээлжээ.

Тус байгууллагын мэдээлснээр, "өнөөдөр /2023.08.30/ 10-11 цагийн орчимд Цээл сумаас 50 км зайд Дэрстэй багийн нутаг Хүн толгойтын эх гэх газар тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор нэг иргэн нас барсан бөгөөд ойрын хавьтагч олон байгаа" гэжээ. Энэ талаар ЗӨСҮТ-өөс мэдээлж буйгаар "Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз судлалын төвийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг онош тодруулахаар ажиллаж байна. Хамтарсан баг шинжилгээний сорьцоо авснаар сэжигтэй тохиолдлын хариу тодорхой болно. Одоогоор тарваган тахлын халдвар авсан эсэх нь эцэслэн тогтоогдоогүй бөгөөд сэжигтэй тохиолдол гэж үзэж байгаа. Тухайн иргэн тарвагатай хавьтсан гэх өгүүлэмжтэй байсан" гэсэн юм. Энэ асуудалтай холбогдуулан тус сумын Онцгой комисс шуурхай хуралдаж хөл хорио тогтоожээ.