Шинэ хичээлийн жилийг тохиолдуулан НҮБ-ын Хүүхдийн Сангаас Баянзүрх дүүргийн Дарь Эхийн 102-р сургуулийн бага, дунд, ахлах ангийн 300 гаруй сурагчдад хичээлийн цүнх, хичээлийн хэрэглэл бүхий боловсролын багц бэлэглэлээ.
Тус сангаас зун болсон үерийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд үүний үргэлжлэл болгон эдгээр хүүхдүүдэд хичээлийн хэрэгслийг өглөө.
Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангаас үерт автсан Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 216, 16-р цэцэрлэгүүдэд гал тогооны хэрэгсэл нийлүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэрэмжит гудамжинд байрлах 131-р сургуулийн 2 ангийг тохижуулж, ариун цэврийн байгууламжийг нь шинэчилж өгч байна.
“Хүүхдүүд шинэ хичээлийн жилдээ сэтгэл өөдрөг, сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаасай гэж энэ гарын бэлгийг өгч байгаадаа баяртай байна. НҮБ-ын Хүүхдийн Сангаас сая шинэчлэгдсэн Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтийг дэмжиж ажиллана” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэв.