МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн ажилдаа орж, орон нутгийг тойрч эхлэв үү

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн ажилдаа орж, орон нутгийг тойрч эхлэв үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдэд баруун аймгууд буюу Увс, Ховд, Говь-Алтайд ажилласан. Тэрбээр иргэдтэй уулзаж, Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, ажлыг танилцуулахын зэрэгцээ тухайн орон нутагт хэрэгжих томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын үйл явц зэргээр мэдээлэл өгч, Сонгуулийн хуулийн дагуу ямар хүмүүсийг жагсаалтад оруулахаа ч дуулгасан. 

Харин тэрбээр маргаашнаас /2023.09.07/ Говь-Сүмбэр, Дорноговь зэрэг аймагт үргэлжлүүлэн ажиллаж, "Хөдөөгийн сэргэлт"-ийн хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулах мөн иргэдийн саналыг сонсох юм.

Мөн энэ үеэрээ томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэдийн үгийг сонсож хөдөө орон нутагт ажиллаж байгаа нь түүнийг 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажилдаа орсныг илтгэж байна. 2024 оны УИХ-ын сонгууль болоход есхөн сарын хугацаа үлдээд байгаа бөгөөд намууд хөдөө, орон нутагт ухуулагч нараа ажиллуулж эхлээд буй билээ.