Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц 3.9 тэрбум долларт хүрсэн

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц 3.9 тэрбум долларт хүрсэн

Өнөөдөр /2023.09.06/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гарсан шийдвэрийг яг одоо танилцуулж байна. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар " Валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрэхэд 67 сая ам.доллар дутуу байна. Одоо 3.9 тэрбум ам.доллар байна. Өнгөрсөн сараас 106 сая ам.доллароор нэмэгдсэн. Энэ нь цаашид төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажуулж өгч байна.

2023 оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 41 сая ам.долларт хүрсэн нь цар тахлын өмнөх үеэс 16 сая ам.доллароор нэмэгдсэн. Зэсийн баяжмалын экспорт 1.2 сая тонн хүрсэн нь цар тахлын өмнөх үеэс 45 мянган тонноос өссөн нь валютын нөөц нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Есдүгээр сараас эхлэн Биржээр жонш, төмрийн хүдрийг борлуулна. Цаашлаад зэс, мөнгийг ч биржээр зарна" гэлээ. 

ШУУД: 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө