Х.Нямбаатар: Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Х.Нямбаатар: Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Өнөөдөр /2023.09.06/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гарсан шийдвэрийг яг одоо танилцуулж байна.

Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Засгийн газрын хуралдаанаас шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд өгөх санал, дүгнэлтийг гаргалаа. 2021 онд Шүүхийн тухай хууль батлагдаж, хоёр жил гаруй болж байна. ШЕЗ-ийг Үндсэн хуулийн байгууллага хэмээн хуульчилж, олон нийтийн нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ томилдог. ШЕЗ-өөс шүүгч нар сонгогддог. Шүүгч нарт хариуцлага тооцдог Шүүхийн сахилгын хороо гэдэг байгууллагыг улс төрийн албан тушаалтнаас хараат бус байдлаар байгуулсан. Энэ нь хууль зөрчсөн шүүгч нарыг чөлөөлдөг Үндсэн хуулийн байгууллага юм. Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй болох зорилтыг шүүхийн тухай хуульд бичсэн учир уг баримт бичгийн төсөл бэлэн боллоо. Намрын чуулганаар хэлэлцэнэ.

Дэлхий нийтээрээ шүүн таслах ажиллагааг цахим болгож буйтай уялдуулж, уг тогтолцоог нэвтрүүлэх тухай тусгасан. Шүүгч нарыг хөгжүүлэх, сургах, боловсон хүчний хүний нөөцийг бүрдүүлэх асуудлыг уг баримт бичигт тусгасан. Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина" гэлээ. 

ҮЗЭХ: