ИЗНН-ын зөрчил шийдэгдээгүй тул Б.Батбаатарыг тус намын даргаар бүртгүүлэх өргөдлийг нь УДШ буцаажээ

ИЗНН-ын зөрчил шийдэгдээгүй тул Б.Батбаатарыг тус намын даргаар бүртгүүлэх өргөдлийг нь УДШ буцаажээ

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас Улсын дээд шүүхэд ирүүлсэн “намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд буцаав.

Учир нь ИЗНН-аас тухайн асуудлаар 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдөр өргөдөл гаргасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны долдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 26 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл тус нам нь уг тогтоолд заасан зөрчлийг арилгалгүйгээр дахин ижил агуулгатай өргөдөл гаргасан байх тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэж үзжээ. Мөн хуралдаанаас Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын “Намын цахим хаяг, байршил бүртгүүлэх тухай” өргөдлийг “эрх бүхий этгээд гаргаагүй” гэх үндэслэлээр буцаасан байна.