Л.Гантөмөр АН-ын даргын хувиар Америк, Солонгос, Герман, Англи зэрэг улс оронд айлчлал хийхээр болжээ

Л.Гантөмөр АН-ын даргын хувиар Америк, Солонгос, Герман, Англи зэрэг улс оронд айлчлал хийхээр болжээ

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд албан ёсны даргагүй явсан АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэх шийдвэрийг УДШ-ийн нийт шүүгчдийн хурлаар өнгөрөгч хоёрдугаар сар /2023.02/-д гаргасан. Иймд тус нам албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж нөхцөл бүрдсэн гэж болно. 

Харин сүүлийн хэдэн сарын хугацаанд Л.Гантөмөр хөдөө орон нутгаар явж гишүүд, дэмжигчидтэйгээ уулзсан бол, мөн АН-ын тэргүүн дэд дарга, дэд нар нараа саяхан тодруулсан. Харин тэрээр энэ сараас эхлэн АН-ын даргын хувиар гадаад орнуудаар явж, уулзалт хийх гэж байгаа аж.

Тодруулбал, тэрээр энэ сар  20 /2023.09.20/-ний өдрөөс эхлэн Солонгос /БНСУ/, АНУ, Герман/ /ХБНГУ/, Англи зэрэг улс орнууд руу зорчиж, АН-ын даргын хувиар уулзалт хийхээр болжээ. 

Харин зарим эх сурвалжууд маргааш /2023.09.07/ АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, нийслэлийн АН-ын хорооны даргыг тодруулна гэх мэдээллийг өгч байгаа юм. Харин энэ талаар тус намын эх сурвалжаас тодруулахад, "Л.Гантөмөр дарга удахгүй гадаад томилолттой яваад ирэх аравдугаар сар /2023.10/-д буцаж ирнэ. Тус томилолтын дараа нийслэлийн АН-ын хорооны даргын асуудал яригдана" гэсэн юм. Тэгвэл тус албан тушаалд АН-ын ҮБХ-ны гишүүн М.Тулгат, н.Батцогт нарын нэр яригдаж байгаа ажээ. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө