Спортын сайд Б.Бат-Эрдэнэ 2024 онд улс төрөө дуусгах бол, Засгийн газрын бусад гишүүд тойрогт нэр дэвшинэ

Спортын сайд Б.Бат-Эрдэнэ 2024 онд улс төрөө дуусгах бол, Засгийн газрын бусад гишүүд тойрогт нэр дэвшинэ

Өнөөдөр /2023.09.06/ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Сайд нар жагсаалтын хойно нуугдаж парламентад орох бодлыг агуулж болохгүй. Тэд улс төрийн манлайлагчид байх ёстой. Жагсаалтад дарга нарыг багтаадаг гэх ойлголтыг МАН хална" гэх байр суурийг илэрхийлсэн.

Үүнээс дүгнэвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ жагсаалтад сайд нар болон хөгшчүүлээ оруулахгүй нь тодорхой харагдаж байна. Харин эсрэгээрээ нэр цэвэр, боловсролтой залуучуудаа жагсаалтад оруулна гэх мэдээлэл бий. 

Тэгэхээр Засгийн газрын сайд нар жагсаалтад багтахгүйгээр тойрогтоо нэр дэвших нь.

Харин Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газрын гишүүдээс Спортын сайд Б.Бат-Эрдэнэ 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, улс төрөө дуусгаж байгаа гэх мэдээлэл байна. Учир нь тэрбээр нэр дэвшихгүй гэх тохироотойгоор Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга буюу сайд болсон хэмээн улс төрийн хүрээнд яригдаж байна.