ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНФУ-ын “Орано групп”-ийн Монгол дахь захирал болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНФУ-ын “Орано групп”-ийн Монгол дахь захирал болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНФУ-ын “Орано групп”-ийн Монгол дахь захирал Оливиер Тимүр болон албаны бусад төлөөллийг өнөөдөр /2023.09.07/ хүлээн авч уулзлаа.

Хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийх, төсөл боловсруулахад гадаад, дотоодын санхүүгийн загвар боловсруулах болон хуулийн зөвлөх үйлчилгээ авах хэрэгцээ шаардлагын дагуу үндэсний зөвлөх үйчилгээ үзүүлэх байгууллагыг сонгож,  Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэгт хууль, санхүүгийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар сонгон гэрээ байгуулах эрхийг шийдвэрлүүлж, гэрээ байгуулан ажиллаж байна.

Тус зөвлөх үйлчилгээний компаниас ирүүлсэн санхүүгийн загвар болон Монгол Улсын Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг танилцуулж, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, санхүүгийн загварын талаар БНФУ-ын талд санал тавьж, уг чиглэлийн хүрээнд санал солилцсон аж.




Өнөөдөр тахиа өдөр

17 минутын өмнө