Тарваган тахал өвчний батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн Ховд аймгийн Жаргалант сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Тарваган тахал өвчний батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн Ховд аймгийн Жаргалант сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

2023 оны есдүгээр сарын 9-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн. Улмаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнгөрсөн шөнө аймгийн тус Онцгой комисс хуралдсан байна. 

Хуралдаанаар халдвартай иргэний ойрын хавьтал болох долоон хүний PCR шинжилгээний хариу гарах хүртэл Жаргалант сумын төвөөс гарах хөдөлгөөнийг түр хязгаарлажээ. Харин зайлшгүй шаардлагатай бол постод асуумж бөглөөд явах боломжтой аж. 

Тарваган тахлын халдвартай иргэн О-гийн нэгдүгээр хавьтал болох иргэдийн шинжилгээний эцсийн хариу өнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 9-ний өдөр орон нутгийн цагаар 18:00 цагт гарна гэж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байна.