Жаргалант суманд бүртгэгдсэн тарваган тахлаар өвчилсөн иргэний ойрын хавьтал болох найман хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Жаргалант суманд бүртгэгдсэн тарваган тахлаар өвчилсөн иргэний ойрын хавьтал болох найман хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын халдварын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдэж шинжилгээгээр батлагдсан. Улмаар ойрын хавьтал гэх найман хүнээс шинжилгээ авч хариу гарах хүртэл тус бүсээс гарах хөдөлгөөнийг хязгаарласан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл мэргэжлийн байгууллагууд нэгдүгээр хавьтлын найман хүнийг олж тогтоон PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна. Мөн тэднийг зургаа хоног гэрийн тусгаарлалтад байлгах аж. Харин тарваган тахал авсан иргэн О-ийн биеийн байдал хэвийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлан шаардлагатай эмчилгээг хийж байна гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.